Жүжигчин Б.Амарсайхан лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-16 14:55:23

Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулан зохиодог "6:45" цуврал лекц, уулзалтын энэ удаагийн зочноор МУСТА, жүжигчин Б.Амарсайхан уригдлаа.

Тэрбээр маргааш 06:45 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд  "Монгол уран бүтээлийн өнөөгийн байдал" сэдвээр лекц унших юм. Түүний лекцийн төлбөр 15 мянган төгрөг.

Тэрбээр “Бодлын хулгайч”, “Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч”, “Үргээлэг”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бөртэ чоно”, “Аравт” зэрэг кинонд дүр бүтээснээс гадна Азийн дэлхийн кино наадмын удирдах зөвлөлийн гишүүн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ