АНУ радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудаа Өмнөд Солонгост илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-16 14:10:56

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгост саяхан явуулсан зэвсгийн туршилтын хариуд АНУ-ын эрх баригчид радарт үл үзэгдэгч стратегийн дөрвөн F-22 сөнөөгч онгоцоо Өмнөд Солонгост байрлуулахаар болжээ. Энэ тухай  Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.

“АНУ-ын Батлан хамгаалах яам  дөрвөн F-22 сөнөөгч онгоцоо Солонгосын хойгт маргааш /лхагва гарагт/ байрлуулахаар төлөвлөж байна” гэж эх сурвалж хэлжээ.

Умард Солонгос Пёнан-Пукто мужийн туршилтын Сохэ полигоноос "Кванменсон-4" хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг энэ сарын 7-нд хөөргөсөн билээ. Сөүл болон Вашингтоны эрх баригчид Пхеньяныг “тив алгасагч байлдааны баллистик пуужингийн загварыг” туршсан гэж үзэж байгаа юм. Үүнээс нэг сарын өмнө нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос сүүлийн 10 жил дэх дөрөв дэх цөмийн туршилтыг газар дор явуулсан юм. “Умард Солонгосын зүгээс учирч буй аюул заналын” хариуд авах арга хэмжээний хувиар Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид мөн Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулах асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ