“Шинэ зууны боловсрол” төслөөр 1000 гаруй компьютер олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:27:04

“Шинэ зууны боловсрол” төсөл БНХАУ-ын Засгийн газрын зээлээр Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 673.345 доллар буюу 1.343.323.275 төгрөгийн  үнэ бүхий 1196 зөөврийн компьютер олгосон байна.

Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд ийнхүү багш нэг бүр зөөврийн компьютертэй болжээ.

Сонирхуулахад, Боловсролын салбарт 2015 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 331.8 сая төгрөгийн, ОНХС-ийн хөрөнгөөр 141.6 сая төгрөгийн, Төсөл хөтөлбөр Олон улсын хөрөнгөөр 473.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ