АНУ: Умард Солонгос баллистик пуужингийн материал экспортолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-13 15:14:34

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгос баллистик пуужингийн бүрэлдэхүүн хэсгийг Ойрхи Дорнод, Африк, Азийн орнууд руу экспортолж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Мөн Умард Солонгос цөмийн зэвсгийн технологийг дэлгэрүүлж буйд АНУ түгшиж байна.

Умард Солонгосын цэргийн болон аюулгүй байдлын үйл ажиллагааны тухай тайлангаа Пентагон өчигдөр Конгресстоо өргөн барьжээ.

Солонгосын хойг болон Япон дахь байд цохилт өгөх чадвартай богино болон дунд зайны тусгалтай хэдэн зуун баллистик пуужин Умард Солонгост байна гэж уг тайланд дурдсан байна. Мөн тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин, баллистик пуужингийн бүрэлдэхүүн хэсэг, материал экспортолсоор байгааг тайланд онцолжээ.

Умард Солонгосын гадаад валютын нөөцийн хамгийн чухал эх үүсвэр нь зэвсгийн худалдаа юм гэж тайланд дурдсан байна.

Хүлээн авагч орнуудад Иран, Сири, Мьянмар орж байгаа бол өмнө нь Египет, Иран, Пакистан, Йемен зэрэг орон Умард Солонгосоос зэвсэг авдаг байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ