Ирак: Зөвшөөрөлгүй цэрэг илгээх нь байж боломгүй үйлдэл

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-02-13 14:01:58

МЮНХЕН. /TASS/. Өнгөрсөн жил Турк ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар нутагт цэрэг байрлуулсан бөгөөд энэ нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади Мюнхен хотод өчигдөр болсон Аюулгүй байдлын бага хурлын үеэр мэдэгдэв.

"Иракийн газар нутагт гадаадын ямар ч цэрэг байхгүй. Манай байлдааны нэгжид Иран, Саудын Араб, Иордан, Их Британи, АНУ-ын нэг ч цэрэг байхгүй. Зөвхөн зөвлөгөө өгөх зорилготой цэргийн албан хаагчид л бий" гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “биднээс зөвшөөрөл авалгүйгээр Турк Ирак руу цэргээ илгээсэн нь байж боломгүй асуудал юм. Бид хөрш орнууд. Хэрвээ Иракт туслах хүсэлтэй байгаа бол та нарын ямар тусламж үзүүлэхийг бид шийдэх болно” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ