Ромын пап, Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн нар түүхэн уулзалт хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-13 13:23:02

ГАВАНА. /TASS/. Ромын пап Фрэнцис болон ОХУ-ын Үнэн алдартны сүмийн тэргүүн патриарх Кирилл нар Кубын нийслэл Гавана хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр түүхэн уулзалт хийж, тунхаг бичиг байгуулжээ.

Католик болон үнэн алдартны шашин нь арван зууны уламжлалтай хэдий ч бараг 1000 орчим жил ариун сүмийн зоог хамтран барисангүй гэж хамтарсан тунхагт бичсэн байна.

“Өвөг дээдсээс дамжсан санал зөрөлдөөн, одоогийн болон эртний мөргөлдөөнөөс үүдэлтэй шархны улмаас бид хуваагдсан. Аврагч христийн залбирал үйлдэж байгаа хэдий ч хүн төрөлхтөний сул дорой байдал болон нүгэлийн үр дүнд нэгдмэл байдлаа алдаж байгаад бид ихэд түгшиж байна” гэж тунхагт мөн бичжээ.

Мөн тэд, Ойрхи Дорнодод хавчигдаж байгаа христийн шашинтнуудыг хамгаалахыг олон улсаас уриалсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ