Хонконгийн Цагдаагийн газрыг дэмжиж буйгаа БНХАУ илэрхийлэв

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-12 13:22:31

БЭЭЖИН. /NHK/. Энэ долоо хоногт үүссэн эмх замбараагүй байдлын үеэр Хонконгийн Цагдаагийн газрас авсан арга хэмжээг БНХАУ-ын Засгийн газар дэмжиж буйгаа мэдэгдээд, Хонконгийн хэт давруу үзэлт байгууллага ийм байдал үүсгэсэн гэж буруушаасан байна.

Гудамжны хууль бус худалдаачид болон цагдаа нар хоорондоо мөргөлдсөний улмаас Коулун хотын төвд эмх замбараагүй байдал үүсчээ. БНХАУ-ын Засгийн газрыг эсэргүүцэгч иргэний бүлгийн гишүүд болон худалдаачид цагдаа нар луу чулуу нүүлгэж, хог шатаасан байна.

Харин цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглаж, анхааруулах буудлага хийжээ. Цагдаа нар 64 хүн баривчилсны 37-д нь эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Хэт давруу үзэлт, салан тусгаарлах байгууллага уг эмх замбараагүй байдлыг үүсгэсэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдсэн байна. Хонконгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа тэрбээр мэдэгдэлдээ онцлоод, цагдаа нар шуурхай ажиллаж, эмх замбараагүй байдлыг намжаасныг дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ