Венесуэлд “Зика” вирусийн халдвараар гурван хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-12 13:03:47

МЕХИКО. /TASS/. Венесуэлд “Зика” вирусийн халдвар авсны улмаас гурван хүн амиа алдсан тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро пүрэв гарагийн орой мэдээлжээ.

“Венесуэлд уг вирусийн халдвар авсан 319 тохиолдол бүртгэгдсэний 68-ынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд харамсалтай нь гурван хүн нас барлаа” гэж Мадуро мэдэгдсэн байна. Биеийн байдал нь хүнд байгаа бүх хүнд эмнэлгийн тусламж зайлшгүй үзүүлэх шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн хэлснээр, 2015 оны 11 дүгээр сарын 5-наас энэ оны хоёрдугаар сарын 8-ны хооронд тус улсад “Зика” вирусийн халдвар авсан байж болзошгүй 5200 тохиолдлыг илрүүлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ