Долоон ханатай ганган гэрийг брэнд болгоно

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:43:30

Баян-Өлгий аймгийн ахмад багш Д.Төрмөнх долоон ханатай казах гэрийн модыг урлан бүтээв. Энэ гэрийн бусад гэрүүдээс ялгаатай тал нь гэвэл 1,75 см өндөр, хана нь жирийн гэрүүдийнхээс өндөр, унь, хана, тоононуудын мод бүр нь казах үндэсний хээ угалзтай , тооно нь 1,90 см дугуй, гарамгай бүргэдийн дүрстэй юм.

 -Бид хүүхдүүдтэйгээ зургуулаа энэ гэрийг хоёр сар гаруй хугацаанд хийж бүтээв. Ийм маягийн анхны их гарын гэрийг би товгор болон ухах аргаар сийлж бүтээснээр аймгийн ЗДТГ-ын дэргэд барьж  хүндэтгэлийн өргөө болгосон. Ийм хэд хэдэн гэр Астана, Бурабайд хүрч очсон. Цаашид ийм гэрийг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой гэж Д.Төрмөнх ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ