Дотоод нөөц бололцоогоороо өвлийг давах боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:27:54

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан сар шинийн өмнө Буянт сумын нутгаар явж өвөлжилтийн байдалтай танилцлаа. Сумын Засаг дарга Т.Мэндсүрэн хамт явж нутгийнхаа байдлыг харуулав.

Сумын нийт нутгийн наян хувь нь цасанд дарагдаж, бэлчээр хомсдоод малчид бэлчээрийн цасыг арчиж цэвэрлэх, намар аривхан бэлтгэсэн өвсөөрөө тэжээх зэргээр байгалийн гамшигтай өрсөж байна. Ерөнхийд нь тус сумынхны өвөлжилт сүйд боллоо хэмээн өвс тэжээлийн тусламж хүргүүлсээр байгаа хэдэн сумынхнаас дутуугүй байгаа ч энэ сумын малчид тусламж гуйгаагүй, одоо дахиад цас оролгүй дулаарч эхэлбэл өвөл хаврыг өнтэй давж болох байх аа гэсэн сэтгэгдэлтэй байна. Цаст хайрхан, Тошин, Дундговь, Хараацай маш их цастай. Дотоод нөөц бололцоогоороо бэрхшээлийг давах боломжтой ч гэсэн Алтай, Сагсай зэрэг хил залгаа сумдын мал отор хийж орж ирээд амар заяа үзүүлэхгүй байгаа талаар энэ сумын малчид гомдол мэдүүлж байлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ