Улсын сайн малчин,тэргүүний тариаланчийн шагнал гардууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:16:29

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт,  Ховд  аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон холбогдох албаны хүмүүс ”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан хүмүүст шагналыг нь гардууллаа.

Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж, Цэцэг сумын Хажинга багийн малчин Авидын Амархүү, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чойнболын Оюун, Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Амгаланбаатар, Буянт сумын Цагаан бургас багийн малчин Мөнхсүлдийн Энх-амгалан, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Төлөөгөний Нурлан, Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Сейтханы Наскейн нарт баяр хүргэж үнэмлэх, энгэрийн тэмдэг, батламж гардуулсан юм.

Хөхөгчин хонин жилд Ховд аймгаас Улсын сайн малчин 3 ,Улсын тэгүүний тариаланч 2 тодорлоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ