Шүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 14:19:39

Дорноговь аймгийн ЗДТГ-аас аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь-II” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Солонго” эмнэлгийн өндөр ур чадвартай нүдний эмч нарыг нутагтаа урьж ажиллууллаа.

Тус эмнэлгийн ерөнхий эмч анагаах ухааны докторант Г.Нарангарав ахлагчтай 11 эмч, сувилагч аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 10-12-нд ажиллалаа. Тэд говийн ард иргэдэд нүдний нарийн  мэргэжлийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийсэн бөгөөд ойролцоогоор 200 гаруй хүнд үзлэг хийж дөрвөн хүнд хагалгаа хийлээ.

“Солонго” эмнэлэгт нэг удаа үзлэг, оношлогоо хийхэд 30-50 мянган төгрөг байдаг  аж. Нүдний нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд орон нутгийн иргэдээ хамруулж, тэдний цаг хугацаа, хөрөнгө  санхүүг хэмнэсэн нь цагаа олсон үр дүнтэй ажил боллоо хэмээн үйлчлүүлэгчид ихээхэн сэтгэл хангалуун байсан юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд