Хоёрдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-05 08:44:25

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлд болно.

10.00 цагт Сар шинийн баяр угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай болон шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

10.10 цагт Сонгино Хайрхан дүүргийн прокурорын газар өрх толгойлосон эмзэг бүлгийн 3 айлд тусламж үзүүлэх арга хэмжээ тус прокурорын газрын байранд болно.

11.30 цагт “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт 29 дугаар сургуулийн Урлагийн зааланд болно.

12.00 цагт "Ботго авхуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламж хүлээн авах ёслол Улсын филармоний байранд болно.

12.00 цагт Хөдөлмөрийн салбарын дээд шагнал "Хөдөлмөрийн хүн танаа" гардуулах ёслол "Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.

12.00 цагт Цагаан сар угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний талаар МХЕГ-ын хурлын танхимд цаг үеийн мэдээлэл өгнө.

14.00 цагт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд болно.

16.00 цагт "Удирдахуйн ухаан" номын нээлт, "Үндэстний ухаан" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Шангрила зочид буудлын их танхимд болно.

Төрийн ордонд

08.30 цагт “Их Эзэн Чингис хаан танхим”-д Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09.30 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

09.30 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Эдийн засгийн байнгын хорооны хуралдана.

10.30 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийнэ.

11.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ