Рик Санторум ерөнхийлөгчийн сунгаанаас гарснаа нотоллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-04 12:02:32

ДЕ-МОЙН /Айова/. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн асан Рик Санторум ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлаа үргэлжлүүлэхээс татгалзсанаа нотолжээ.

“Бид сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоож байна” гэж Санторум “Fox News” сувгаар хэлсэн байна. Үүний сацуу тэрбээр Марко Рубиог дэмжинэ гэдгээ мэдэгдээд түүнийг “ер бусын авьяаслаг залуу” гэжээ.

Рик Санторум 2012 онд Айова муж улсад болж байсан сунгаанд ялж байсан боловч энэ жил ердөө 1 хувийн санал авч өмнөх амжилтаа бататгаж чадаагүй байна. Тэрбээр Арканзас муж улсын захирагч асан Майк Хакаби, сенатч Рэнд Пол нарын дараа ерөнхийлөгчийн сунгаанаас гарсан Бүгд Найрамдах намын гурав дахь нэр дэвшигч болж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ