Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-04 10:21:22

 “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр дэлхий дээр хавдрын төрлийн өвчнөөр шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хийхийг уриалдаг. Жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн  4 сая нь 30-69 насандаа нас бардаг гэх тоо баримт бий.

 Гэтэл  хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг аж. Манай улсын хувьд жилд нас баралтын шалтгааны 20 хувийг хавдар эзэлж, үхэлд хүргэх аюулаар хоёрдугаарт бичигддэг. Энэ үзүүлэлтээрээ хорт хавдрын өвчлөл манайд дэлхийн дунджаас 10 дахин их гэж албаныхан хэлж байна.

Энэ өдөр хавдраас  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх мэдээллийг нэмэгдүүлэх ажлуудыг дэлхий нийтээр зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой ХСҮТ-д  олон улсын хавдрын өдөрт зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Ийн мэргэжлийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хавдраас сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгөх зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулж байгаа аж. 

Ж.Болор

Холбоотой мэдээ