Монгол: Анхны католик номлогч

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-02-02 20:02:12

УЛААНБААТАР. /Radio Vatikan/. Нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхийн хамгийн отгон католик сүмийн нээлт Улаанбаатар хотод болов.

Өнгөрсөн оны наймдугаар сард тус хотод анхны номлогч сонгогджээ. “Asianews” агентлагийн мэдээлснээр, Жозеф буюу Э.Баатар нь 2014 оны 12 сард сахил хүртсэн аж. Тэр Өмнөд Солонгост сурч байжээ.

Номлогч болох үйлдлийг Улаанбаатар хот дахь католик шашины удирдагч Бишоф Винцеслао гүйцэтгэжээ. Филиппин улсын уугуул иргэн Бишоф 2002 оноос удирдагч хийж байгаа юм.

Монгол Улсад католик шашинтай хүмүүс цөөн байдаг ч сүүлийн үед тоо нь тогтвортой нэмэгдэж байна. Бишоф Винцеслаогийн илтгэлийг сонссоны дараа итгэгчдийн тоо даруй 1000-аар нэмэгддэг гэнэ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ