Хөлбөмбөгийн шүүгчийн сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонголын хөлбөмбөгийн шүүгчдийн ээлжит сургалт саяхан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо болжээ.
Тус аймгийн хувьд энэ онд дотоодын футзалын лигийн тэмцээнийг зохион байгуулах учраас үүнээс өмнө шүүгчийн сургалт хийж, шүүгч нараа бэлтгэж байгаа нь энэ. Сургалтыг ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч, ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш, МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Д.Түмэнбаяр удирдан явуулжээ.
Дашрамд сонирхуулахад Дорнод аймгийн 17 хүртэлх насны идэрчүүдийн баг футзалын УАШТ-ий шигшээ тоглолтонд оролцох эрхээ авсан байна. Тэд ирэх хоёрдугаар сарын 13-нд эхний тоглолтоо хийх юм.
Б.Туяа