Норвегид жагсаал болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-28 14:45:23

ОСЛО. /NHK/. ОХУ-аас ирсэн орогнол хүсэгчдийг албадан гаргах Норвегийн Засгийн газрын бодлогыг тус улсын иргэд эсэргүүцэж жагсав.

Жагсаал өчигдөр Норвеги даяар болсон байна. Ойрхи Дорнодоос голдуу ирсэн цагаачдын эрхийг хамгаалахыг жагсагчид уриалжээ.

Хэдэн зуун хүн “Албадан гаргахыг зогсоо”, “Дүрвэгсэд тавтай морил” гэж бичсэн хуудас барин Норвегийн нийслэл Осло хотын төвөөр алхсан байна.

Өнгөрсөн жил Норвегийн Засгийн газар дүрвэгсдийн асуудлыг зохицуулах бодлогоо чангатгаж, Ойрхи Дорнодоос голдуу ирсэн 5400 цагаачийг ОХУ руу буцаахаар болжээ.

Норвегийн Засгийн газар Сири, Йемений гээд 200 гаруй цагаачийг ОХУ руу буцаасан байна. ОХУ руу буцаасан хүмүүс Оросын визтэй бөгөөд тэдний аюулгүй байдал баталгаатай гэж Норвегийн Засгийн газар мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ