Орон нутгийн гүүрүүд энэ онд “асуудалгүй” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:17:54

Энэ онд Баянхонгор аймгийн Заг сумын Загийн голын гүүрийг засварлахаар аймгийн 2016 оны үндсэн чиглэлд тусгажээ. Орон нутгийн гүүрнүүдийш засварлах, шинэчлэх ажил улирагч оноос нэлээд эрчимжсэн байна.

Тодруулбал, аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа гүүрийг холбогдох сумдад нь хариуцуулан засвар арчлалтыг сумын Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм байна.

Улирагч онд Галуут сумын Мандлын гүүрийг Замын сангийн 10 сая, сумын ОНХСангийн 4 сая төгрөгөөр, Баацагаан сумын Бунхан сайрын гүүрийг замын сангийн 15.0 сая сумын ОНХСангийн 10 нийт 25.0 сая төгрөгөөр засварлаж дуусаад байгаа аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ