Роухани: Бүс нутагтаа хамгийн тогтвортой, аюулгүй улс бол Иран

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-27 15:12:05

ТЕГЕРАН. /IRNA/. Бүс нутагтаа хамгийн аюулгүй, тогтвортой бөгөөд бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох зорилгогүй, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хүчтэй хамгаалдаг улс бол Иран юм гэж тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэв.

Ираны хөрөнгө оруулалтын тухай хууль, тогтоомжууд найдвартай бөгөөд Иран олон улсын хамтын нийгэмлэг, бусад орон, хувийн хэвшлийнхэнд өгсөн амлалтаа ямар нэг байдлаар хэзээ ч зөрчиж байгаагүй гэж Роухани Италийн худалдаа, аж үйлдвэр, эдийн засгийн идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Италичуудын нэгэн адил иранчууд гайхалтай соёл, иргэншилтэй гэж тэрбээр мэдэгдээд, цөмийн хэлэлцээг амжилттай болгоход ЕХ-ны оруулсан хувь нэмрийг сайшаав.

Мөн тэрбээр, “хэлэлцээ амжилттай болсноор бүх тал үр өгөөжөө хүртэх бөгөөд бидний өнөөдрийн энэ уулзалт хэлэлцээг амжилттай хийсний үр дүн юм. Мөн үүний үр дүнд Иранд авсан хориг арга хэмжээ цуцлагдаж, хөрөнгө оруулалт, технологийн солилцоо, экспортын хамтарсан шинэ зах зээл бий болгох замыг тавьсан юм гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ