Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчийг шалгарууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:00:22

Ховд аймгийн засаг даргын зөвлөлийн хурал өнгөрсөн 7 хоногт хуралдаж аймгийн сайн малчин,тэргүүний тариаланч шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм.

Харин энэ сарын 26-нд аймгийн засаг даргын А/21 тоот захирамжаар Аймгийн сайн малчин,Тэргүүний тариаланч шалгаруулах захирамж гарлаа.

“Аймгийн сайн малчин” шалгаруулах журмын шаардлага хангасан 49 малчин,тэргүүний тариаланчаар 5 хүнийг шалгаруулах захирамж гаргалаа.

Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчдад олгох шагналыг 2016 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө газар дээр нь /  тухайн сум болон гэрт нь/ очиж гардуулах ажлыг  журмын зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнхөд даалгалаа.

Энэ жилийн аймгийн сайн малчны тоо өмнөх оныхоос 10-15 аар нэмэгдсэн байна.

Сонгуулийн жилтэй холбоотой  аймгийн сайн малчин,тариаланчдад очиж  шагнал гардуулах дарга болон төлөөлөгч, удирдах ажилтнууд дугаарлаж байгаа сурагтай.

Аймгийн сайн малчинд, тариаланчид “Аймгийн сайн малчин”, ”Аймгийн тэргүүний тариаланч”-ийн үнэмлэх,  энгэрийн тэмдэг, дурсгалын цар, гарын бэлэг дагалдах ажээ.

А.Бямбасүрэн

 

А.Бямбасүрэн/Ховд аймаг/

Холбоотой мэдээ