Испанийн Вант улсад манай шүүгч нар айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-26 12:20:38

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгчид тус улсын Мадрид, Барселона хотод энэ сарын 23-31-ний өдөр хүртэл албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Манай шүүхийн төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнуудтай Монголын шүүхийн шүүгчдийг шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүдээр мэргэшүүлэн сургах талаар уулзалт, яриа хэлэлцээр хийнэ. Мөн  Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселон хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судалж байна. Энэ удаагийн аайлчлал, сургалт, уулзалтаар шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг ярьснаараа онцлог. Дараагийн ээлжийн сургалтыг энэ оны сүүлээр зохион байгуулах юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ