Мэргэн буудагчид Дели хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-26 11:53:30

Энэтхэгийн Дели хотноо маргааш буюу лхагва гарагт эхлэх буудлага спортын ирэх олимпийн эрх олгох тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаар оролцох юм.

Тэд тухайн дасгалаас хамаарч нэгээс хоёр олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцохоор Дели хотыг зорьсон юм. “Рио-2016” зуны олимпийн эрх олгох Ази тивийн хамгийн сүүлийнх болж буй энэ тэмцээн нь ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчдаас гурван шилдэг мэргэн буудагчид Риог зорих эрхээ өвөртлөөд байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа /25 метрийн хийн гар буу/, ОУХМ Ц.Мөнхзул /гар буу/, ОУХМ Г.Нандинзаяа /урт бууны дасгалд/ нар "РИО-2016" олимпийн эрхийн болзлыг хангаад байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ