Пакистанд долоон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-14 13:38:33

ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистаны төв нутгийн Мултан хотод ням гарагийн шөнө амиа золиослогч халдлага үйлдэж, наад зах нь долоон хүний амийг хөнөөж, 50 хүнийг шархдууллаа гэж мэдэгдэв.

Пакистаны зүүн нутгийн Пунжаб мужийн Мултан хотын Вехари Човкийн автобусны буудалд дэлбэрэлт болсон гэж Дүүргийн комиссарын газрын офицер Захид Салем Гондал мэдэгджээ.

"Эсрэг урсгалаар явсан мотоциклтой гурван дугуйтай тэрэг мөргөлдөх үеэр дэлбэрэлт болсон. Үүнээс үзэхэд мотоциклтой этгээд дэлбэрэх бодис тээвэрлэж явсан бөгөөд энэ нь санаандгүй дэлбэрсэн" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, тэсрэх бөмбөг аюулгүй болгох багынхан уг хэргийг шалгаж, нарийвчилсан мэдээлэл өгнө гэж мэдэгджээ.

Дэлбэрэлтийн улмаас гурван дугуйтай таван тэрэг, нэг машин, хоёр мотоцикл, хоёр дэлгүүр сүйдсэн байна. Шархадсан хүмүүсийг “Ништар” эмнэлэгт хүргэсэн бөгөөд зарим хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Уг халдлагыг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф уг халдлагыг зэмлэн буруушааж, шархадсан хүмүүст сайн эмчилгээ хийх үүргийг эмнэлгийн захиргаанд өгчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд