Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-23 10:42:59

Аргын тооллын 1 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 15, Өглөгт охин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана.

Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Холбоотой мэдээ