Эрс хүйтрэлтээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-22 16:45:13

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч өдөртөө 24-29 хэм, шөнөдөө 35-40 хэм хүрч байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Иймд хүйтрэлтээс болж, цахилгааны шугам гэмтэх, цахилгаан тасрах магадлал өндөр учраас төв суурин газрын аж нэгж байгууллагууд нөөц цахилгаан үүсгүүр бэлдэж, байнгийн бэлэн байдалд ажиллахыг аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ. Мөн иргэд, тээвэрчид холын замд аль болох гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд дулаан хувцас, автомашины бүрэн бүтэн,  аюулгүй байдлаа сайтар хангахыг  анхааруулж байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ