Унгар улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-21 15:48:40

УЛААНБААТАР. /MEHR/. Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ.

Унгар улсаас анх удаа Ерөнхий сайдын түвшний айлчлалыг Монголд хийх гэж байна.  Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нар нүүр тулсан уулзалт хийхээс гадна өргөн хүрээний хэлэлцээ хийнэ.

Виктор Орбан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт бараалхана.  

Түүнээс гадна Монгол-Унгарын бизнес чуулга уулзалт болно.

Унгарын Ерөнхий сайд Орбаныг  Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар болон 40 компанийн 60 гаруй төлөөлөгч дагалдан явна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ