Түрээсийн орон сууц барихад зориулан 2 га газар олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-20 15:24:06

Засгийн газрын газраас хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр эхний ээлжинд орон сууцны хотхонд зориулан 2 га газрыг олгосон байна.

Энэ газар дээр орон сууцны барилга барих зөвшөөрлийг эхний удаад “Хүй мандал Гал”, “Таанын амт”, Мандал шилтгээ” ХХК-д олгожээ. Компаниуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууц барина. Харин гадна шугам сүлжээг орон нутгийн дэмжлэгтэйгээр хийх бөгөөд одоогийн байдлаар шугам сүлжээний зураг төсөл хийх тендэр зарласан байгааг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр хэллээ.

Аймгийн төвд оршин суугчид, тухайлбал багш, эмч, цэрэг, цагдаа зэрэг төрийн албан хаагчдад түрээсийн орон сууцны хэрэгцээ их байдаг ч түрээслүүлэх орон сууц ховор. Тиймээс тэд ихэвчлэн айлын хажуу өрөө, галлагаатай байшин түрээсэлж амьдардаг, тэр нь халаалт дулааны хувьд дутагдалтай байдаг ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ