Сонин хэвлэл захиалагчдын тоо нэг дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:16:15

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар сонин хэвлэл захиалгчдын тоо нэг дахин буурчээ. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд иргэд 30 сая төгрөгний сонин хэвлэл захиалж байсан бол он гарсаар нэг дахин буурч 14 сая төгрөгний сонин хэвлэл захиалжээ.

Захиалагч иргэд Өдрийн сонин болон өдөр тутмын сонинг ихэвчлэн захиалж байгаа бол аймгийн анхны чөлөөт хэвлэл Эрх чөлөө сонинг 60 иргэн захиалжээ. Ийнхүү орон нутагт сонин хэвлэл захиалгын тоо нэг дахин буурсан нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа. 

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ