Жихади Жоныг устгасан нь нотлогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-20 09:01:23

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн босогч Жихади Жон 11 дүгээр сард нисгэгчгүй онгоцны цохилтод амиа алдсан гэж “Лалын улс” бүлэглэлийн суртал нувтрүүлгийн сэтгүүлд мэдээлэв.

“Лалын улс” бүлэглэл босогч Жихади Жон буюу Мохаммед Эмвазид эмгэнэл илэрхийлж, “Dabiq” сэтгүүлдээ нийтэлжээ.

Жихади Жоныг Ракка хот дахь “Лалын улс” бүлэглэлийн түшиц газарт байхад нь устгасан гэж АНУ-ын цэргийнхэн 11 дүгээр сард мэдэгдсэн байна.

Эмвази нь барьцаалагдсан хүмүүсийг, тухайлбал, Их Британийн тусламжийн ажилтан Дэвид Хейнс болон таксийн жолооч Алан Хеннингийг цаазаар авч буй дүрс бичлэгт гарсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ