Судалгаанд хамрагдагсдын 68 хувь нь давсны хэрэглээгээ хянадаггүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:43:17

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Эрүүл мэндийн төвөөс сумын нийт хүн амын дунд “Өрхийн давсны хэрэглээ”-ний судалгааг авчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь өрхийн давсны хэрэглээгээ хянаж үзээгүй, 32 хувь нь цайгаа давсгүй уудаг ч хоолондоо тогтмол давс хэрэглэдэг  байна.

Дөрвөн ам бүлтэй айл сард дунджаар 66 хувь нь 8-9 гр давс хэрэглэж байгаа бөгөөд энэ нь давсны хэрэглээ их байгааг харуулж байгааг албаныхан хэлсэн. Харин тус сумын нийт айл өрхийн 1/3 нь л сард 500 гр /1 хүн 4.2 гр/ давс буюу давсыг нормын дагуу хэрэглэдэг байна.

Хүний хоногийн хоолны давсны хэмжээг 6 граммаас бага буюу нэг жижиг цайны халбага хэмжээтэй байхаар нормчилдог. Давс хэртүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой боловч огт хэрэглэхгүй байх нь бас сөрөг талтай байна. Учир нь давс хүний биеийн усны болон эрдсийн бодисын солилцоог тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг аж.

Сонирхуулахад, нэг нас хүрээгүй хүүхдийн идсэн илүү давс судсанд нь хуримтлагдаж залуу насандаа цусны даралт ихэсдэг өвчинтэй болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ