Баацагаан сумын сургуулийн дотуур байрны засвар ор нэр төдий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:39:15

Баянхонгор аймгийн “Хөх бүрдний чулууд” ХХК нь 2014 оны 7-р сараас Баацагаан сумын Цагаандалай сургуулийн дотуур байрны их засварыг 107.8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна.

Тухайн оныхоо 10 дугаар сард комисс ажиллаж, дутуу болон чанаргүй гүйцэтгэсэн ажлуудыг нь дуусгах хугацаа өгч хүлээн авсан байдаг аж.

Гэтэл тус компани ард түмний хүүхдүүдийг хохироон чанаргүй гүйцэтгэлтэй засвараа сайжруулахыг шаардахад, үл ойшоон шаардлага тавьсан хүмүүсийг хэл амаар доромжлон өдийг хүрчээ. Өнөөдрийн байдлаар гал тогоо болон зарим тасгуудын цахилгаан нь байхгүй, халаалт маш муу ажиллаж байгаагаас гадна хаалгууд нь дарж унахад бэлэн, таазны шороо унасан байдалтай байгаа ажээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ