Мөнххайрханы М.Баттулга хамгийн олон мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 17:21:15

Ховд аймгийн хэмжээгээр 1000 ба түүнээс дээш малтай малчдын тоо 393 болж, урьд оныхоос 93 мянгат малчин шинээр нэмэгдэв.

Аймагтаа хамгийн олон мал тоолуулсан  малчнаар Мөнххайрхан  сум М.Баттулга 2915, Мянгад сум  Б.Хашэрдэнэ 2888, Дуут сум Б.Амгаланбаяр  2612, Цэцэг сум Н.Ганбат 2600, Эрдэнэбүрэн сум С.Эрдэнэбат 2600 мал тоолуулж  2015 оны талын тоогоор тэргүүлж байна.   

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ