Монгол царс модыг Хятад руу хууль бусаар гаргахыг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-19 16:27:14

ХАБАРОВСК. /Interfax/. ОХУ-ын Еврейн өөртөө засах мужаас хус модон материал гэж мэдүүлэн Монголын царс модыг хууль бусаар гаргахыг оролдсон этгээдүүдийг замын цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ.

“8 сая рублийн өртөг бүхий 240 шоо метр Монгол царс модыг хууль бусаар хил давуулах оролдлогыг Еврейн өөртөө засах мужийн нутаг дэвсгэрт таслан зогсоолоо” гэж Оросын Дотоод хэргийн яамны Алс Дорнодын тойргийг хариуцсан Тээврийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Тус байгууллагын мэдээлснээр, царс модыг бизнес эрхлэгч нэгэн эмэгтэй Амар мөрнөөр чирүүл онгоцоор гаргахыг оролджээ. Уг эмэгтэй устаж үгүй болох аюул нүүрлэсэн, Оросын ургамлын аймгийн стратегийн чухал нөөцөд оруулсан үнэтэй царс модыг хус модоор бэлтгэсэн материалын хуурамч бичиг баримтаар хууль бусаар хил давуулахыг оролдсон байна.

Еврейн өөртөө засах мужийн хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжуудын мэдээлснээр, үнэтэй царс модыг Хятад руу гаргах гэж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ