Банкны шимтгэлтэй холбоотой шүүх хурал хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 13:06:41

Арилжааны банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар давж заалдах шатны шүүх хурал хоёр дахиа хойшлоод байна. Өмнө нь энэ сарын зургааны өдөр шүүх хурал болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүх энэ хэргийг хянан үзээд анхан шатны шүүх рүү буцаасан.  Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон тул уг  шийдвэрийг эсэргүүцэн ШӨХТГ-аас давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийх саналыг ч гаргасан ч зөвшөөрөөгүй. Харин шүүх хурал дахин хойшлоод байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ