2015 онд Японд хамгийн олон жуулчин аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-19 11:47:45

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн онд Японд гадаадын 19.73 сая жуулчин аялсан нь хамгийн дээд үзүүлэлт болов. Ийм мэдээллийг тус улсын Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Кэйити Исии хэвлэлийн хурлын үеэр өгсөн байна.

2014 оныхтой харьцуулахад өнгөрсөн онд Японд ирэх жуулчдын урсгал 47.1 хувиар өсчээ. Тус улсад ихэвчлэн Хятадын жуулчид аялдаг байна. Өнгөрсөн онд Хятадаас 4.9 хүн аялсан нь жилийн өмнөхөөс 2.5 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Японд мөн Тайванийн 3.6 сая, Хонконгийн 1.5 сая жуулчин аялжээ. Дөрвөн сая орчим жуулчин Өмнөд Солонгосоос ирсэн нь 45 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин Оросын жуулчдын тоо 15.1 хувиар буурч 54.5 мянга болсон байна. Энэ нь Оросын эдийн засгийн байдал болон рублийн ханш буурч байгаатай холбоотой гэж Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллага үзэж байгаа аж. Тус байгууллагын тооцоолсноор, өнгөрсөн онд гадаадын аялагчид Японд 3.77 триллион /их наяд/ иен буюу 31.6 тэрбум доллар зарцуулжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ