“Эмийн түгээлтийн зохистой дадал”сэдвээр сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:11:07

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд энэ сарын 9-нд тус аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа эм хангамжийн байгуулага болон төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Эмийн түгээлтийн зохистой дадал” сэдвээр сургалт явууллаа.

Сургалтыг тус  аймгийн МХГ-ын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Даваацэрэн, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Мөнхцэцэг нар “Дотоод хяналт ба эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдвээр, Эмчилгээ чанарын хяналтын улсын байцаагч Л.Отгондулам, “Шүдний эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх тухай” сэдвээр тус тус сургалт зохион байгуулжээ. Мөн үеэр “Бид 3.3 кодтой “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2011 стандарт, 3.20 кодтой “Шүдний эмнэлгийг шалгах хяналтын хуудас”-уудад хэлэлцүүлэг хийсэн маань үр дүнтэй болж өндөрлөлөө” гэж аймгийн МХГ-ын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Даваацэрэн ярилаа.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд