“Хонин жилийн шилдэг”-үүдийг нэр дэвшүүлж шалгаруулна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:47:49

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас сар бүр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөлгөөн зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр тус сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа сумын ИТХ-аас нийт багуудын ИНХ-тай хамтарч өнгөрсөн онд хийсэн ажлын мэдээлэл, 2016 онд Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нартай хэрхэн яаж хамтарч ажиллах тухай тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцов.

Зөвлөлгөөнөөр Багийн ИНХ-ын дарга нарын албан хэрэг хөтлөлтөд анхаарах бичиг хэргийн зардлыг шийдвэрлэх, тайланг улирлаар гаргаж өгөх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Мөн үеэр багийн ИНХ-ын дарга нар улиралд нэг удаа ИНХ-ын дарга нартай уулзалт хийж “Тэргүүн туршлага” судлах ажлыг зохион байгуулж хэвшүүлэх зэрэг санал гаргав. Сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа:-“Багийн Засаг дарга, ИНХ-ын харилцан хандлага, уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллана”  гэв. Зөвлөгөөний төгсгөлд хэвлэл захиалга болон цагаан сарын шинийн нэгний өмнө шалгаруулдаг багуудын “Хонин жилийн шилдэг”- үүдэд нэр дэвшүүлэх иргэдийн материалыг энэ сарын 20-ны дотор ирүүлэх зэрэг мэдээлэл өглөө.

                                                                                                                                                                                                                                                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ