Си Зиньпин АУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-18 16:12:44

БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин Египетэд айлчлахдаа Арабын улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Арабитай уулзана гэж Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин мэдээллээ.

Энэ сарын 19-23-нд Си Зиньпин Египет, Иран болон Саудын Араб улсад айлчлан удирдагчидтай нь  уулзаж, улс төр, эдийн засгийн хамтын үйл ажиллагааны асуудлаа хэлэлцэх юм.

Си Зиньпин Арабын улсуудын холбооны төв байранд зочилж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Арабитай уулзаж, Араб болон Ойрхи Дорнодын орнуудад хандаж үг хэлнэ.

Сүүлийн 12 жилийн дараа анх удаа хийж буй айлчлалын үеэрээ Хятадын удирдагч Каир, Бээжин хооронд дипломат харилцаа тогтоосны  60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд оролцон Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатта Сиситэй уулзан хоёр талын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ