Улаанбаатар-Өлгийн автобус зорчигчдыг хохироосоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 10:29:21

Улаанбаатар, Өлгийн хооронд зорчигч тээвэрлэдэг автобуснуудын тухай гомдол мэдээлэл тасралтгүй гарсаар байна.

Өлгий сумын байгаль орчин хариуцсан түшмэл Т.Керей, Өнгөрсөн сарын 31-нд миний оюутан хүүхэд Улаанбаатараас автобусаар ирсэн юм. Өвлийн цагт автобусаар хол зам явах амаргүй, дээр нь бас жолооч нь хариуцлагагүй бол бүр ч хэцүүддэг байна. Тэр автобус Улаанбаатараас гучин найман хүн авч замд гараад, хяналтын газраас өнгөрснийхээ дараа дахиад 11 хүн нэмж суулгаад явсан байна. Тэгээд аймаг бүрийн төв рүү дөхөж ирээд нөгөө 11-ээ буулгаж явган явуулаад хотын нөгөө захаас тосч суулгаад авсаар Өлгийд ирсэн байна. Гэтэл Өлгий, Улаанбаатарын чиглэлд ажилладаг хяналтын байрны байцаагч нар тэр үед унтаж байсан байна. 38 нэмэх 11 хүн 50 цаг орчим шахалдаж, зарим нь албан ёсны зорчигчдын өвдгөн дээр, зарим нь ачаан дээр сууж ирсэний улмаас миний хүүхдийн хувцас хунараа хийсэн шинэ цүнх ийм байдалтай болсон байна. Энэ бол миний эд хөрөнгөө гэмтээлгэсний төлөө хувийн зарга мэдүүлж байгаа хэрэг бус олон хүн ийм хохирол амссаар байгаа тул олон түмнийхээ эрх ашгийн үүднээс хэлж байгаа үг. Жолооч, байцаагч нартаа арга хэмжээ авахыг үндэсний авто тээврийн байгууллагаас шаардсан, одоо энэ асуудлын талаар шүүхэд хандна гээд урагдсан цүнхээ харуулж байна.

        Ш.Айзаря 

Холбоотой мэдээ