Японы хойд нутагт цунамийн түгшүүр зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-01-14 12:33:10

ТОКИО. /TASS/. Японы хойд нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Японы Цаг уурын удирдах газраас мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь тус улсын хамгийн хойд хэсэгт оршдог Хоккайдо муж орчимд 50 км-ийн гүнд байжээ.

Хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор цунамийн түгшүүр зарласан байна. Цунамийн давлагаа “бүс нутагт далайн түвшнийг бага зэрэг өөрчлөх” боловч “эрэг хавийн бүс нутагт ямар нэг хохирол сүйтгэл учрахгүй” гэж Японы цаг уурчид цохон тэмдэглэжээ. Гэхдээ эргийн бүсээс аль болох хурдан холдохыг нутгийн оршин суугчдад уриалж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ