Диснейлэнд Шанхайд нээлтээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-01-13 19:20:29

ШАНХАЙ. /NHK/. АНУ-ын зугаа цэнгэлийн төв Уолт Дисней компанийн Диснейлэнд цогцолборын салбар Шанхайд зургадугаар сарын 16-нд нээлтээ хийнэ.

Уолт Дисней компани болон БНХАУ-ын консорциум хамтран 2011 оноос хойш Шанхайн Пудон дүүрэгт 2011 оноос цогцолборыг барьж эхэлжээ.

Шанхай хотын Дисней цогцолбор нь Хятадын нутаг дахь тоглоом, зочид буудал болон арилжааны байгууламжуудыг багтаасан анхны том байгууламж болно. Энэ нь дэлхийд АНУ, Япон, Франц, Хонконгийн дараа орох Диснейн 5 дахь цогцолбор юм.

Энэ цогцолбор нээгдсэнээр тус улсын эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж Шанхайн албаны хүмүүс найдаж байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ