Монголчууд хүрэн нүүрс сонирхож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-01-13 17:55:12

ДРЕЗДЕН. /Mitteldeutsche Zeitung/. Дэлхийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн дийлэнх нь Германы хүрэн нүүрсний салбарт асар их найдлага тавьж байна.

Экологийн шалтгааны улмаас ирэх жилээс эхний цахилгаан станцуудыг ойрын жилүүдэд хаана. Үүний улмаас Шведийн эрчим хүчний групп хүрэн нүүрсний талаар Лаузиц хотод уулзалт хийхийг хүсчээ.

Тэрчлэн хүрэн нүүрснээс их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх бололцоо үүсэн учир төсөл хэрэгжүүлэхийг Монгол Улс хүсч байна.

Дрезден дэх төслийн компани болох “Lausitz Mongolia Mining Generation AG” /LMMG/ өнгөрсөн жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Төслийн удирдагчаар Германы Зайц хот дахь хүрэн нүүрсний салбарт тэргүүлэгч Хорст Шмидт ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш тус компанийн техникийн зөвлөхөөр ажиллаж байсан, салбарынхаа туршлагатай мэргэжилтэн юм. “Lausitz Mongolia Mining Generation AG” компанийн ард хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид болон Монгол Улс бий.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ