"Улаанбаатар мед" 1200 гаруй хүнд эмчилгээ, оношлогоо хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-01-13 13:23:36

“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлгийг 2015 оны гуравдугаар  сард Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл 1200 гаруй хүнд эмчилгээ, оношлогоо хийгээд байна.

Тус эмнэлэг нь мэдрэл, хүүхэд  эмэгтэйчүүд, шүд, чих хамар хоолой, бөөр, дүрс оношилгооны лаборатор гэсэн үндсэн нэгж тасагтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.  Манай улсын шинэ технологи болох нурууны эмгэгийг эмчлэх “Ультра лайн” япон аппарат анхлан оруулж ирж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Судалгаагаар нурууны диск муруйсан, цүлхийсэн, нурууны хагалгаанд орох шаардлагатай гэсэн өвчтөний эдгэрэлт 88-92 хувийн үр дүнтэй гарчээ.

Мөн элэгний шинжилгээ хийх “HISCL-800” аппараттай юм. Энэ аппаратаар элэгний хатуурал болон улмаар элэгний хавдар болох магадлалын хувийг тооцоолдог. Нярай хүүхдийг ч дурандаж болох 0.5 мм-ийн уян дуран эмчилгээнд хэрэглэдэг. Энэ дурангаар дурандахад өвчтөнд ямар ч зовиур шаналгаа үзүүлэхгүй. “СТ” аппаратаар дотор эрхтэний судаслаг байдлыг 3D болон DVD аргаар үздэг байна. Эдгээр багаж тоног төхөөрөмж бусад эмнэлэгт одоогоор байхгүй юм.

 Д.Өлзий

Холбоотой мэдээ