АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг Керри танилцуулна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-12 11:14:00

ВАШИНГТОН. /Sputnik/. Ерөнхийлөгч Барак Обама улс үндэстэндээ хандсан илгээлтээ тавьсны маргааш буюу лхагва гарагт Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри улсынхаа энэ жилийн гадаад бодлогынхоо тэргүүлэх зорилтуудыг танилцуулна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Обама мягмар гарагийн орой АНУ-ын Конгрессын танхимд Нэгдсэн улсынхаа байдлын тухай илгээлтээ тавьж, үлдсэн нэг жилийн эрхийн хугацаандаа хийх гол ажлаа танилцуулна.

Конгрессын зөвшөөрөлгүйгээр өөрийн эрхийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, тухайлбал, Гуантанамогийн шоронг хаах, галт зэвсгийн тухай хуулийг чангатгах, АНУ-Кубын харилцааг хэвийн болгох арга хэмжээгээ хэрэгжүүлэхээ Обама илгээлтийнхээ үеэр мэдэгдэх бололтой.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ