"Алтан өд-2015" наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-11 16:12:06

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2015" наадам өнгөрөгч амралтын өдөр шилдгүүдээ тодрууллаа. 

Энэхүү наадам яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж зэрэг төрөлд шилдгүүдийг тодруулсан юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зарим хүмүүст олгов. 

Наадмын Яруу найргийн шилдэг бүтээлээр Н.Мөнхбаярын “Дотоод цуурай”, Хүүхдийн уран зохиолын шилдгээр Л.Мөнхбатын “Амин зүрхний хайр буюу шидэт сарнай”, Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй”, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр Д.Пүрэвийн “Зүс буруу салхи”, Жүжиг, киноны шилдэг зохиолоор Д.Урианхайн “Ханануудын амьдрал”, Утга зохиолын судлалын шилдэг бүтээлээр
Г.Бямбажавын “Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал”, Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр Д.Хүү “Урлаг, утга зохиолын аман сэдвүүд”, Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр Н.Энхбаярын “Орчин үеийн Хятад яруу найраг”, “Баримтат уран зохиолын шилдэг бүтээлээр Ж.Баяржаргалын “Монгол гарвальт суутан, цуутнууд” бүтээл тус тус шалгарчээ.

Тус наадамд 100 гаруй бүтээл өрсөлдсөн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ