Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-09 11:00:45

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Өнөөдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно. Тэмцээний урьдчилсан барилдаан 10.00-14.00, хагас шигшээ барилдаан 16.30-20.00 цагийн хооронд болно. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт болох аж.

Харин маргааш Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг барилдаан болно.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ