“Бид Монголдоо хайртай-2015 түншлэл” төслийн баг Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 22:55:02

“Бид Монголдоо хайртай-2015 түншлэл”төслийн сэтгүүлчдийн багийнхан эх орноо нар зөв тойрох их ажил, аялалаа Эзэн Чингисийн өлгий нутаг болох Хэнтий аймгаас эхэллээ.

Төслийн багийнхан  аймгийн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн хамтаар өглөөний гүйлт, дасгалд оролцов. Үүний дараагаар Даншгийн наадам, Ардын хувьсгалын жилүүдэд түрүүлж явсан найман аваргын хөшөө, Хэрлэн хороолол,  Хан Хэнтий цогцолборын өргөтгөл- Орон сууцны пасад зэрэг аймагт хийгдэж байгаа барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Тэднийг аймагт ажиллах үеэр Хэнтий аймгийн “Намрын баяр-2015” арга хэмжээ, Хэнтий аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ойн арга хэмжээ, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”-ийг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх арга хэмжээ болж сэтгүүлчид мэдээ сурвалжлагаа бэлтгэв. Мөн сэтгүүлчдэд аймгийнхаа түүхэн дурсгалт музей, үнэт үзмэрүүдээ танилцууллаа. Тухайлбал “Цэцэн ханы музей”-тэй танилцаж Хэнтий нутгийн өв, хосгүй үнэт үзмэрийг танилцуулж ярилцлага хийсэн бөгөөд  МУЭХ-ны харьяа Хэнтий аймгийн Зураач урчуудын холбооны тэргүүн, зураач Д.Батхуягийн урлангаар зочлов.

Тэднийг энд байхад Жаргалтхаан сумын “Сум сурталчилах” үйл ажиллагаа болж сумынхаа нэрийн бүтээгдэхүүн болох “Хаан кимчи”-ийг танилцуулж, амталгаа явуулан иргэдэд сурталчиллаа. Энэ үеэр сумдуудын дунд дуу болон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж багагүй өрсөлдөөн бий болж байв.
Мөн Орон нутгийн шилдэг татвар төлөгчдийн VIP ярилцлага, Чингис хотын ЕБС-иудын ахлах ангийн дарга нарын нээлттэй зөвлөгөөн, “Зоонозын халдварт өвчний өнөөгийн төлөв байдал, тэмцэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээ болж өнгөрлөө.

 Уг аялал нь  орон нутгийн иргэдийнхээ өв соёл, түүх дурсгал, зорилго зорилт зэрэг олон зүйлийг нээж өгч олон таниулж буйгаараа онцлогтой аж.

Төслийн багийн сэтгүүлчид сэтгэл өөдрөгөөр дараагийн аймгаа зорилоо

 Хэнтий аймагт ажиллах нэг өдрийн хугацаанд их олон зүйл үзэж сонирхлоо. Биднийг ирэх үеэр маш олон арга хэмжээ давхцаж байгаа нь бидний ажилд их дэмжлэг болж байна. Маш их баялаг түүхтэй нутаг юм. Мөн бүтээн байгуулалт хэдэн жилийн дотор  ар араасаа сүндэрлэн босож байгаа нь маш их хөдөлмөрч ард түмэн шиг санагдсан. Нэг өдрийн ажиллах хугацаанд маш ихээр сонирхол татаж байгаа зүйл нь Намрын баяр-2015 арга хэмжээ байна. Учир нь сум сумдын иргэд өөрсдийн тарьсан хүнсний бүтээгдэхүүн, шилмэл мал, гар урлал зэргээ дэлгэн сурталчилан, худалдаалж байгаа нь хөдөлмөрч ард түмэнтэй гэдгийг нь илтгэж байгаа санагдаж байна. Мөн хийе, бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй нутгийн зон олны хувьд зочломтой, идээ будаа элбэг дэлбэг, зан ааш сайхантай ард түмэн юм.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд