Цэцэг өвчнөөр 80 гаруй хонь өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 13:59:35

Сүхбаатар сумын Замын шанд гэдэг газар өвөлжиж байгаа малчин Г-ийн хонинд халдварт цэцэг өвчний шинж илэрсэн талаар дуудлага өнгөрсөн оны 12-р сарын 25-нд сумын Мал эмнэлэг үржлийн тасагт иржээ.

Малын эмч нар үзлэг хийж шинжилгээний дээж авч улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид явуулж  оношийг баталгаажуулжээ.

Тухайн голомтод хорио цээрийн дэглэм тогтоож өвчлөл нэмэгдүүлэхгүй байх талын арга  хэмжээг авч байна гэж Мал эмнэлгийн албаны дарга Т.Тунгалаг ярьж байв. Тус малчны 80 гаруй хонь өвчилж 20 гаруй хонийг устгалд оруулжээ. Тухайн бүсд нэмж мал өвчлөөгүй байна.

Аймгийн хэмжээнд 2015 онд 420 мянган тун вакцин ирсэнийг голомттой 5 сумын 8 газрын хонийг вакцинд хамруулжээ. Энэ  нь аймгийн нийт хонин сүргийн 20 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн үг. Вакцины хүрэлцээ хангалтгүй байгаа учраас хонин сүргийн 60 хувьд нь тарилга хийгдээгүй байна. 

А.Нарантунгалаг

Холбоотой мэдээ