Итали, Испанид халдлага үйлдэхээ «Аль-Каида» мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-08 09:05:51

МОСКВА. /lenta/. Неапол, Ром болон Мадрид хотод халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн бичлэгийг “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” байгууллага нэгдүгээр сарын 7-нд нийтэлсэн тухай “Europa Press” агентлаг мэдээлжээ.

“Өнөөдөр тэд манай газар нутаг дээр байна, гэхдээ Бурхны ерөөлөөр бид тэднийг Неапол, Ром, Мадридад өөрсдийнх газар нутагт дарах өдөр ирнэ” гэж тус бүлэглэлийн босогч хэлсэн байна.

Дүрс бичлэгт Мали дахь сүлжээний гишүүдийн дүрс байгаа болохыг “Europa Press” агентлаг тодруулжээ. Тэдний нэг нь Мелилья хотоос гаралтай Испанийн иргэн болохыг таньсан байна. Тэрбээр өөртөө Абу аль-Нур аль-Андалуси гэдэг нэр өгчээ.

13 минутын дүрс бичлэгт урьд нь үйлдсэн халдлагуудын дүрсүүдийг ашигласан байна. Испанийн аюулгүй байдлын хүчнийхэн энэ дүрс бичлэгийг судалж байгаа аж.

“Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” нь Алжирт байрладаг лалын шашинтнуудын террорист бүлэглэл юм. Уг бүлэглэлийг “Аль-Каида”-тай холбоотой гэж сэжиглэдэг.  

Д.Жаргал

Холбоотой мэдээ